Тус компани нь 2008 оны 9-р сарын 18-нд байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн гадаад, дотоод худалдаа эрхлэх, барилга угсралт, гадна болон дотор халаалт, цэвэр бохир усны систем, узел, зуух, бойлерийн угсралт, эрчим хүчний тоноглолын засвар, угсралт, шинэтгэлийн ажлуудыг технологийн дагуу холбогдох хууль тогтоомж, норм дүрмийг мөрдөж мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.